Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн маргааш замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.
Түүнчлэн хөл хөдөлгөөн нэмэгдэх энэ үед бага насны хүүхдүүд асран хамгаалагчаасаа төөрөх явдал гардаг тул эцэг, эхчүүдийг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлэх боломжтой аж.