Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Болормаа: Маргааш төөрсөн хүүхэд таарвал 102 дугаарын утсанд шуурхай мэдээлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд хүүхдийг зам тээврийн осолд сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа юм. Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн маргааш замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг" гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй хэмээсэн юм.

Д.Амарбаясгалан: Энэ удаагийн ҮХӨ бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах суурь нь байх юм
Д.Амарбаясгалан: Энэ удаагийн ҮХӨ бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах суурь нь байх юм
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.