Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Турк улсад ажилласан аврах багийн алба хаагчдад олгох урамшууллыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

ШУУД: Туркт аврах ажиллагаа явуулсан Монголын баг ирлээӨнгөрөгч хоёрдугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гаргасан байдаг. Үүний дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан байдаг. Тэгвэл аврах багийн алба хаагчдад урамшуулал тооцож олгоно хэмээн мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй гэх мэдээлэл гарсан. Урамшууллыг олгох чиглэлд Онцгой байдлын албаны удирдлагууд ажиллаж байгаа бөгөөд Засгийн газын хуралдаанаар орсоноор эцэслэгдэн шийдвэрлэгдэх аж.

Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа
 
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.