Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан нь 2009 оноос хойш нийтдээ 3 тэрбум 125 сая төгрөгийн тусламж хэлбэрээр олгожээ. Тухайлбал, 2021 онд БНХАУ, БНСУ, БНКазУ-д ял эдэлж байгаа иргэдийг эргэх зардалд 26 сая 161 мянган төгрөгийг зарцуулжээ. Түүнчлэн БНХАУ-д ял эдэлж байгаа иргэдийг эргэх зардал, консулын ажилтны томилолтын зардалд 7,7 сая төгрөгийг олгосон байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!