Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Архангай аймагт 31 настай эрэгтэй 49 настай таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг илрүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Номын баяр өнөөдрөөс эхэлж байна
Номын баяр өнөөдрөөс эхэлж байна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.