Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж явсан эмэгтэй явган зорчигчийг мөргөж зугтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа 20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босч чадахгүй хэвтэж байхтай таарч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийн саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

СХД-т хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт зохион байгуулагдаж байна
СХД-т хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт зохион байгуулагдаж байна
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц