Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

СХД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Г.Амар, СХНЭ-ийн Үндэсний сургагч багш З.Ганчулуун нарын хамтран зохион байгуулж байгаа СХД-ийн ӨЭМТ, СХНЭ-ийн 30 эмч нар хамрагдсан “Хүүхдийн өвчний цогц менежмент” ХӨЦМ-ийн таван өдрийн сургалт тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 27 хүртэл СХНЭ-ийн Сургалтын танхимд зохион байгуулагдаж байна.

"Энэхүү сургалтын зорилго нь Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, СХНЭ-ийн эмч нарыг ХӨЦМ-ийн шинэчилсэн модулийн дагуу бэлтгэж, ХӨЦМ-ийн мэдлэгийг сайжруулах, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, цаашид үйл ажиллагаандаа хэвшүүлэхэд чиглэж байна. ХӨЦМ-ийн сургалтын үйл ажиллагааг ЭНТО ХХК, КРКА төлөөлөгчийн газар дэмжиж, ивээн тэтгэж оролцож байгаа юм" гэж СХД-ийн ЭМТ-өөс мэдээллээ.

11 настай охин орон сууцны 8 давхрын цонхноос унаж, бэртлээ даахгүй амьсгал хураажээ
11 настай охин орон сууцны 8 давхрын цонхноос унаж, бэртлээ даахгүй амьсгал хураажээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.