Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн вирус илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Хятадын эрдэмтэд гахайн ханиадны шинэ вирус илрүүлжээ.
  • Уг вирусний нэр G4 EA H1N1 юм.
  • Уг вирус гахайнаас хүнд халддаг.

Хятадын эрдэм шинжилгээний ажилтнууд шинэ төрлийн томуугийн вирус илрүүлжээ. "G4 EA H1N1" гэж нэрлэгддэг вирус нь хүний ​​амьсгалын замыг чиглүүлж буй эсүүдэд өсч, үржиж чаддаг аж. Мөн гахайн махаар дамжин хүнд халдварладаг байна.

Судлаачид энэ вирус цаашид цар тахал болох аюултай гэж үзэж байнгаа юм. Учир нь хүнд уг вирусний эсрэг дархлаа байхгүй. Тиймээс хүнд халдварласан тохиолдолд агаар дуслын замаар дамжин хурдацтай тархах боломжтой гэж үзэж байна.

Хятадын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд гахайн ханиадны вирусийг хянах арга хэмжээ яаралтай авч, шинжилгээнд оруулж эхлэх хэрэгтэй хэмээн хэлжээ.

Ковид-19 халдвараас гадна томуугийн шинэ омог буюу гахайн ханиадны вирус эрдэмтдийн анхаарлыг илүү их татаж байгаа юм.

Проф Кин-Чоу Чанг ба үүнийг судалж байсан хамтрагчид: Одоогоор энэ нь тийм ч том аюул учруулаагүй байгаа боловч үүнийг анхаарч үзэх нь зүйтэй гэж хэлэв.

Дэвсгэр мэдээлэл: Хятадад гахайн аж ахуй эрхэлж байсан хүмүүсээс халдвар авсан тохиолдолыг илрүүлжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: BBC  

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт АНУ, Бразил, Энэтхэгт хамгийн их тохиолдол бүртгэгдлээ
Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт АНУ, Бразил, Энэтхэгт хамгийн их тохиолдол бүртгэгдлээ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.