Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авчээ. Зээлийн хэмжээг одоогийн ханшаар тооцож үзвэл тэрбээр 110 орчим сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
Х.Баделхан гишүүний охин Арна БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.