БШУ-ны сайд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хэр зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байгаа хүмүүсийн нэрсийг ил болгоод сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тэр дундаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогтын дүү Баярбат нь 2005 онд АНУ-ын Брижпортын их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. Энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
С.Баярцогтын дүү С.Баярбат БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.