Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II” болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 59 секунд

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

УЛААНБААТАР ГАЛЛЕРЕЙ

09:00 цагт: Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд болон Монголбанк хамтран өнгөрсөн онд байгуулсан “Тэрбум мод сан”-ийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан төслүүдийг олон нийтэд танилцуулж батламж гардуулна. Утас: 88684470

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах зорилготой “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болно.

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 22 дахь жилдээ Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжийг тодруулна. /Баганат танхимд/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10:00 цагт: Худалдаа, хөгжлийн банкны хувьцааг арилжиж эхэлнэ.

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:30 цагт: "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

12:00 цагт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Тахь ресурс ХХК” хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэх нутгийн иргэд эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

13:30 цагт: Ээжүүдийн төлөөлөлөөс, Үндсэн хуулийн цэцийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон учир халамжийн хууль хэрэгжсэн хэвээр байгаатай холбогдуулан салбарын сайдад шарадлага хүргүүлнэ. /Гадна талд/

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна
 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц