Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хөгжлийн банк ашиг олохгүй бол цаашид удаан ажиллах боломжгүй

Огноо
Унших
1 минут 37 секунд

Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк сүүлийн гурван жилийн хугацаанд нэлээн амаргүй цаг үеийг туулж ирлээ. Жил гаруйн хугацааны өмнө энэ банк дампуурах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд харьцангуй дээшилсэн. Есдүгээр сард төлөх Евро бондын 420 сая ам.долларыг төлөх том даваа үлдээд байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх ажил эрчимтэй хэвийн явж байгаа.

Хэдийгээр Хөгжлийн банкны 2022 жилийн баланс ашигтай гарсан хэдий ч энэ нь банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүнээс ашигтай ажилласан гэх зүйл биш. Өмнө чанаргүй болсон зээлүүдийг эргэн төлүүлснээс алдагдсан зардлуудаа эргэж олж авсан тэнцлийн ашиг.

Хэрэв цаашид тус банк нь хуулиар олгогдсон үйл ажиллагаагаа явуулж, зээл олгож, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зэргээр ашигтай ажиллахгүй бол удаан үргэлжлэх боломжгүй. Тиймээс энэ жилийн хувьд Хөгжлийн банкны одоо байгаа удирдлагууд нь цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, үлдсэн ХБ-ны хүндрэлтэй асуудлуудаа шийдэх цаг үе тулж байна" гэлээ.

С.Бямбацогт: Мухар төмөр зам гэгддэг Гашуунсухайт Ганцмод чиглэлийн төмөр замын Хятадын талтай холбох барилга угсралтын ажлыг энэ ондоо багтаж эхлүүлнэ
С.Бямбацогт: Мухар төмөр зам гэгддэг Гашуунсухайт Ганцмод чиглэлийн төмөр замын Хятадын талтай холбох барилга угсралтын ажлыг энэ ондоо багтаж эхлүүлнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.