Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.
Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Мухар төмөр зам гэж яригддаг Гашуунсухайт Ганцмод чиглэлийн холболтын төмөр замыг барьж байгуулах, ТЭЗҮ-г боловсруулах сонгон шалгаруулалтыг өнгөрөгч хоёрдугаар сард зарласан. Энэ гурван сарын хугацаанд сонгон шалгаруулалт явагдаж Хятадын төмөр замын зураг төслийн хоёрдугаар товчоо шалгарсан байгаа. Богино хугацаанд зураг төслийг боловсруулж, энэ ондоо багтааж хятадын төмөр замтай холбогдоогүй байгаа Гашуунсухайт Ганцмод чиглэлийн төмөр замыг холбох барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэлээ.