Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 “Вертекс майнинг партнер“ ХХК-ийн ӨМГӨӨЛӨГЧ: Ижил нөхцлөөр олгогдсон “Изинис Эйрвэйз” ХХК-ийн зээл шалгагдаж байгаа юу

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж буй. Энэ үеэр “Изинис Эйрвэйз” ХХК болон Вертекс майнинг партнер ХХК-ийн зээлүүд ижил нөхцлөөр олгогдсон хэрнээ Вертекс майнинг партнер ХХК-ийн зээлийг хууль зөрчсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа талаарх асуудлыг тус компанийн өмгөөлөгч н.Түвшинтамир хөндсөн юм. Харин Хөгжлийн банкийг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа мэргэжилтэн Изинис Эйрвэйз ХХК-ийн зээлийн нөхцөл шалгагдаж байгаа эсэхийг мэдэхгүй гэдэг тайлбар өгсөн юм.

Эргэн сануулахад, Хөгжлийн Банкнаас “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулахад зориулж 22.9 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дах зээлийг төлж хаахад зарцуулсан буюу зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэх шинжээчийн дүгнэлт гараад буй.

“Изинис эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцааг Б.Хурцын бэр, 70 хувийг хамаатны дүү нь эзэмшдэг. Энэ компани Хөгжлийн банкнаас 22,9 тэрбумын зээлийнхээ 6,3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн “Сарнайх” ХХК-ийн зээлийг хаасан байдаг.

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.