Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-оос нийгэм, эдийн засгийн эхний дөрвөн сарын статистик мэдээллийг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдөр /2023.05.17/ болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: СЭЗИС-д: Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.

09.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

09.00-11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.

10.00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд: Тус намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9922-1368.

10.00 цагт: ДБЭТ-ын гадна "Цалин нэм" сануулах ажил хаялт болно.

10.00-17.00 цагт: Сүхбаатарын талбайд "Хөдөлмөр, халамжийн салбарын өдөрлөг-2023" зохион байгуулагдана.

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 4 сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж байна
 
Ухаалаг камерын системээр хуурамч улсын дугаар ашигласан 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
Ухаалаг камерын системээр хуурамч улсын дугаар ашигласан 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.