Энэ сарын 22-ны өдөр Старбаксын бариста өөрийн байгууллагын удирдамжийн дагуу амны хаалтгүй эмэгтэйд үйлчлэхээс татгалзсан байна. Гэтэл уг эмэгтэй уурлаж, баристагийн зургийг даран цахим орчинд нийтэлжээ. Хэдийгээр тэрээр баристаг буруутгах, гутаах зорилгоор сошиалд нийтэлсэн ч, нөхцөл байдал эсэргээр эргэн хүмүүс бариста залууг зөвтгөж эхэлсэн байна.
Улмаар хүмүүс түүнийг зөв зүйл хийснийхээ төлөө цахим орчинд буруутгагдах ёсгүй хэмээн үзэж, түүнд шан харамж (tip) хүртээх тусгай данс нээн, мөнгө төвлөрүүлж эхэлжээ. Энэ кампанит ажлын эхний зорилго нь 1,000 доллар байсан боловч долоо хоногийн дараа гэхэд хэдэн мянган хүн бариста залууг дэмжин мөнгө хандивласнаар бараг 80,000 доллард хүрчээ. Тэрээр мөнгө хандивласан хүмүүст баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ болж өнгөрсөн үйл явдалд өөрийн байр суурийг илэрхийлэн бичлэг хийж, фейсбүүк хуудастаа нийтэлсэн байна.
Эх сурвалж: CNN