Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тусгай нислэгээр ирсэн нэг хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнд ковид-19 илэрлээ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 216 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 215 иргэнд коронавирус илрээгүй.  Харин нэг хүний сорьцонд коронавирус илэрлээ.

Зургадугаар сарын 10-ны өдөр Нур-Султан-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Тус иргэнд эхлээд 6 зургадугаар сарын 11-нд шинжилгээ хийхэд сөрөг гарсан, 22-ны өдөр давтан шинжилгээ хийхэд мөн сөрөг гарсан. Харин 29-ны өдрийн шинжилгээний хариунд коронавирус илэрлээ. Үндсэндээ 19 хоногийн дараа илэрсэн гэсэн үг. Ер нь бол Нур-Султан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн нийт 10 хүнд коронавирус илрээд байна. 

Түүнчлэн ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүний давтан шинжилгээ, тандалтын 2 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 хүний сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Ингээд МУ-д батлагдсан тохиолдол нийт 220 боллоо. Үүнээс 175 иргэнийг эмчилж эдгээсэн. Одоо 45 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 36, хүндэвтэр 9 хүн байна. 

 

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 2710 иргэн тусгаарлалтанд байгаагаас 332 иргэн архаг хууч өвчтэй
Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 2710 иргэн тусгаарлалтанд байгаагаас 332 иргэн архаг хууч өвчтэй
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.