Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 2710 иргэн тусгаарлалтанд байгаагаас 332 иргэн архаг хууч өвчтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 10 сая 223 мянган хүн өвчилж, 503 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.  Сүүлийн 24 цагт 153 мянган хүн шинээр өвчилсөн 3 мянга гаруй хүн нас барсан. 

Сүүлийн 24 цагт ОХУ-д 6791 хүн шинээр халдвар авсан байна.  Монгол Улстай хил залгаа Тувад 124 тохиолдол, Буриадад 26 тохиолдол,  Читид 59  тохиолдол, Эрхүү мужид 230 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр 16 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 87 хүн шинээр ажиглалтанд орсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2710  иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс 1-5 насны 158 хүүхэд, жирэмсэн 53 иргэн, архаг хууч өвчтэй 332 иргэн  байна.

Үүргийн тусгай нислэгээр ирсэн 78 хүн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Үүнээс 51 иргэн нь архаг хууч өвчтэй, 5 иргэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. 

24 цагийн 119 дугаарын утсанд 159 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг, зусланд гарах зөвлөмжийн талаар мэдээлэл авсан. 
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд БНСУ, Казахтсан улс оронд буй монгол хоёр иргэнээс  дуудлага ирж эмнэлзүйн мэдээлэл авсан.

 

Ц.Оюунгэрэл: Улс төрийн санхүүжилт ба моралийн уналт
Ц.Оюунгэрэл: Улс төрийн санхүүжилт ба моралийн уналт
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.