Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цухуйгаагүй, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Булганы Гурванбулаг, Могод, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Рашаант, Сэлэнгийн Орхон, Сүхбаатар, Цагааннуур, Төвийн Алтанбулаг, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Хэнтийн Батширээт, Дадал, Дэлгэрхаан, Хэрлэн, Жаргалтхаан, Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Биндэр, Дархан, Цэнхэрмандал, Өлзийт, Өмнөдэлгэр, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоод хэвийн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц