
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн тухай дуудлага тавдугаар сарын 09-ний өдрийн 18:09 цагт ОБГ авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход цахилгаан шат гацаж, дотор нь иргэн А /34 настай, эмэгтэй/, охин А /3 сартай, эмэгтэй/-гийн хамт түгжигдэж байсныг цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллан хаалгыг онгойлгож, иргэнийг гаргасан байна.