Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол наадам цогцолбор”-т Жимсний модны төгөл байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллагын удирдах ажилтан албан хаагчид хамтран 05 сарын 05 ны өдөр Хүй долоон худагт мод тарив. Цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийт гуч гаруй удирдах ажилтан албан хаагчид оролцож мод тарилаа.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр: Бид Монгол улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачлагыг дэмжин ажиллаж, мод тарилаа. Цаашдаа “Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна. Мөн иргэн Аж ахуйн нэгжүүдийг “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж иргэн бүр, Аж ахуйн нэгж бүр мод тарихыг уриалж байна гэв. Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийгмийн салбарын байгууллагын удирдах ажилтнууд “Монгол наадам цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцов.

ШУУД: Зайсангийн замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглож байгаа талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Зайсангийн замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглож байгаа талаар мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд