Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Icetop” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобид хар тамхины хэргээр 1 жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал,Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноожээ. Ингэхдээ нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

14-15 насны хүүхдүүд бусдын машиныг хулгайлжээ
14-15 насны хүүхдүүд бусдын машиныг хулгайлжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.