Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Aero Mongolia: Энэ сарын 3-12-ны өдрийн С хэлбэрийн олон улсын нислэгүүд цуцлагдаж байгаа тул зорчигчдын тийзийг бусад компанийн нислэгт шилжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

"Aero Mongolia" компанийн Улаанбаатар-Нарита чиглэлийн өчигдрийн нислэг зорчигчдодоо ямар ч мэдээлэл өгөхгүйгээр гэнэт цуцалсан талаар нэгэн гаднын иргэн өөрийн твиттер хуудастаа байршуулсан.

Тэгвэл уг асуудлаар "Aero Mongolia" компаниас мэдээлэл өгчээ. Мэдээлэлд "Аэро Монголиа ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигч та бүхнээсээ уучлал хүсч байна.

Бид бүхэн цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөвхөн 5 дугаар сарын 5, 7, 9, 12-ны өдрүүдийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт урьдчилан шилжүүлсэн бөгөөд манай компанитай холбогдож чадаагүй зорчигч нар [email protected] хаяг руу хандана уу" гэжээ.

Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татахаас татгалзах саналыг ПРОКУРОРООС гаргажээ
Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татахаас татгалзах саналыг ПРОКУРОРООС гаргажээ
 
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.