Өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч Э-д зодуулж, ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг гарсан. Улмаар хүү ухаангүй арав гаруй хоног эмнэлэгт эмчлүүлж байгаад өдгөө БНТУ-д эмчлүүлж байгаа юм. Хүү гуравдахь хагалгаандаа орсон бөгөөд хүүгийн дархлаа нь муудсан учир хүчтэй эм тариаг дийлэхгүй тархинд нь үрэвсэл болон бактер үүссээр байгаа гэж нагац ах нь мэдэгдээд байна.
Харин хүүгийн ээжийг ялладагчаар татах саналаа БГД-ийн цагдаагийн газраас прокурорт хүргүүлээд байсан. Гэвч прокуророос ээжийг нь яллагдагчаар татахаас татгалзах санал гаргасан байна.