Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймагт орсон аадар борооны улмаас 160 АЙЛЫН ГЭР, ХАШАА УСАНД АВТЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Гэрэл зургийн эх сурвалж: "Хэнтийн мэдээ" агентлаг

Хэнтий аймгийн Хэрлэн суманд орсон их хэмжээний аадар бороо орсны улмаас 160 айл өрхийн хашаа, байшин усанд автжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн суманд зургадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас зургадугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автжээ.

Тус сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна.

Мөн зургадугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, чиглэл өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Э.Бат-Үүл: Манай нам залуучуудаа дэмжих цаг болсон
Э.Бат-Үүл: Манай нам залуучуудаа дэмжих цаг болсон
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.