Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ томилгооны сураг: Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн коммист ажиллуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болж, МАН 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл одоо шинэ парламентад томилгооны сураг гарч эхэлсэн байна. Тухайлбал,

-Хотын даргаар Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан нарын нэгийг сонгоно-

Хотын даргаар Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан хоёрын нэгийг томилох сурагтай байна. Харин сайдын тухайд Ерөнхий сайд болон их хурлаас сонгогдох 4 сайд гээд нийт 5 сайд Улсын Их Хурлаас сонгогдох юм байна. Сонгогдсон сайд нар хариуцсан чиглэлийнхээ нэрийн араас “шадар сайд” гэх нэр авах аж. Жишээ нь, боловсролын сайд Их хурлаас сонгогдвол “Боловсрол хариуцсан Монгол улсын шадар сайд” гэх нэршилтэй болох юм байна.

-Тэргүүн шадар сайд Ө.Энхтүвшин-

Харин УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин “Тэргүүн шадар сайд” болох аж.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат сайдаар үргэлжлүүлж ажиллах тохироо хийгдэж байгаа гэх мэдээлэл байна.

Монголын төрд 28, 30 жил ажилласан “ахмад” гишүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хэдийгээр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч, олон жил төрд зүтгэсэн хашир туршлагатай хуульчид тул цаашид “ашиглах” хэрэгтэй гэж шийдсэн байна. Тодруулбал, нэгийг нь Үндсэн хуулийн цэц рүү, нөгөөг нь Хүний эрхийн комисс руу томилох асуудал яригдаж байгаа аж.

Харин Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар томилогдохоор зэхэж байгаа бол Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болох сурагтай байна. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэвээр үлдэх төлөвтэй байгаа бол Сарангэрэл сайд Эрүүл мэндийн сайдын ажлаа өгч, түүний хариуцаж буй Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо дотроос эмэгтэй квот гарган Эрүүл мэндийн сайдыг сонгох юм байна.

Энэ мэтээр шинэ томилгооны сураг прогноз ар араасаа гарч байна.

“The HU” хамтлагийн
“The HU” хамтлагийн "ГЭРЭГ" тоглолт зургадугаар сарын 28-нд болно
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц