Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The HU” хамтлагийн “ГЭРЭГ“ тоглолт зургадугаар сарын 28-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд


"The HU" хамтлаг цар тахлын үед ажиллаж буй УОК-ийн үйл ажиллагаанд хандив өргөх тоглолтоо зургадугаар сарын 24-нд зохион байгуулах байсан ч түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Харин тус тоглолт энэ ням гарагт буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт White Rock Center-т зохион байгуулагдахаар болжээ. 

Уг хандивын  тоглолтыг МҮОНТ-ээр орон даяар шууд дамжуулан хүргэх юм. Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа ХААН банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой. Тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана. 

"The HU" хамтлаг нь тус тоглолтоо "COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж. 

Ардчилсан нам дотооддоо шинэчлэл хийх гэж байна
Ардчилсан нам дотооддоо шинэчлэл хийх гэж байна
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц