Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: ҮХНӨ-ийн байр суурь бол МАН-тай тохиролцоод аль эсвэл улс төрийн намууд хуйвалдаад хийж байгаа зүйл биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, мэдээлэл хийдэг. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "2015 онд бид ҮХНӨ хийхээр өргөн барьж байсан. 47 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Монгол Улс парламентийн засаглалтай улс больё гэж байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглал бий болчихоод байгаа нь хямрал болж байна гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Өргөн барьж чадаагүй. Энэ бол шинэ зүйл биш гэдгийг ойлгоорой. 2019 онд 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсан. Тиймээс өнөөдөр гэнэт МАН-тай үгсэн тохиролцоод ч юм уу, улс төрийн намууд хуйвалдаад хийж байгаа зүйл биш. Монгол Улсын хэмжээнд олон жил яригдсан зүйлийг одоо шийдэх нь зөв л гэж бодож байгаа юм" гэлээ.

Х.Тэмүүжин: Гишүүдийн тоог механикаар 2-оор үржүүлж 152 болгох нь зохимжтой эсэхэд эргэлзэж байна
Х.Тэмүүжин: Гишүүдийн тоог механикаар 2-оор үржүүлж 152 болгох нь зохимжтой эсэхэд эргэлзэж байна
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.