Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, мэдээлэл хийдэг. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "АН парламентийн ардчилал бэхжихэд гаднын зүй бус дарамт шахалтыг шингээх чадвартай, үндэсний эрх ашгаа хамгаалах боломжтой засаглалын хэлбэр бол парламентийн ардчилал. Парламент өөрөө хэт давжаа байх нь дотооддоо Засгийн газраа хянаж чадхааргүй байхаас гадна гаднын шахалтад өртөх эрсдэл байж болох юм. Засгийн газраа хянах чадвартай парламентийг хийхийн тулд хоёр арга байна. Нэгдүгээрт, парламентийн давжаа байдал буюу тоог нэмэхгүйгээр Засгийн газарт орж ажиллах гишүүдийн тоог хязгаарлах замаар шийдэж болж байна. Энэ аргаар 2019 онд шийдсэн ч жил хүрэхгүйн өмнө ҮХЦ-ийн шийдвэр гаргаж байгаад энэ шийдвэрийг үгүй хийсэн. Тэгвэл тоог зохистой хэмжээнд нь дээшлүүлж байгаад Засгийн газраа хянах. Зохимжтой тоо 100-гаас дээш байж магадгүй. Механикаар хоёроор үржүүлэх нь тийм зохимжтой эсэх дээр эргэлзээтэй байна" гэлээ.