Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, мэдээлэл хийдэг. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг гарган бөгөөд өнөөдөр /2023.05.01/ Засгийн газарт хүргүүлэх гэж байна.
Нэгдүгээрт, Иргэний амьд явах эрхийг хязгаарласан асуудлыг өөрчлөх,
Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог сайжруулах;
Гуравдугаарт, шүүхийг хараат бус байлгах,
Дөрөвдүгээрт, иргэний эрх зөрчигдөж байгаа асуудлаар ҮХЦ-д ханддаг байдлыг сайжруулах,
Тавдугаарт, Үндсэн хуулийн дархлаа суларч байгаа учраас дахин гар хүрэхгүй байх агуулгийг үндсэн хуульд тусгах сэдвийн хүрээнд санал хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн гишүүдийн 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгох саналыг хүргүүлж байгаа аж.