Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


2020 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ
ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц