Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара жүдоч Л.Туруунаа тэргүүтэй тамирчид ААШТ-ээс хос медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр, өнөөдөр Казахстаны Астана хотод боллоо. Манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос хоёр алтан медаль хүртсэн баяртай мэдээ дуулгалаа. Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Астанагийн татамид Энэтхэг, Иран, Япон, Казахстан, Кыргызстан, БНСУ, Монгол, Тайланд, Тайвань, Узбекистан, Индонези гэсэн 11 орны жүдочид өрсөлдсөн. Сонирхуулахад, Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгчөөр "Шинэсэгэ Мед" компанийн захирал Ц.Жадамбаа 2022 оноос хойш ажиллаж байна.

Техаст зэвсэгт этгээд хөршүүд рүүгээ гал нээжээ
Техаст зэвсэгт этгээд хөршүүд рүүгээ гал нээжээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.