АНУ-ын Техас муж улсын Клевлэндхотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдсаны дотор 8 настай хүү байжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, баасан гаргийн оройхагас автомат буутай этгээдийг гэрийнхээ гаднах талбайд буудлагын сургуулилт хийхээ болихыг шаардсаны дараа тэрбээр хөршүүд рүүгээ гал нээсэн аж.
Сэжигтэн Франсиско Оропез нь 38 настай, Мексик гаралтай бөгөөд хэргийн газраас оргон зайлжээ. Түүнийг ойролцоох ойд нуугдсан байж магадгүй хэмээн эрэлч нохой, дрон ашиглан эрэн сурвалжилж байна гэж тус хотын цагдаагийн дарга Грег Каперс бямба гарагт мэдээлжээ.