Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайландад “гацсан“ Л.Гүндалай дөрвөөр мултарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын гишүүн асан, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа хэдий ч гэр бүлийн хамт Тайланд улсад 4 сар гаруй гацаад байсан билээ.

Тэгвэл тэрээр саяхан Монголдоо ирж, 21 хоногийн тусгаарлалтад орсныхоо дараахан "Хогийн 21 хоног хурдан дуусаасай" гэх агуулга бүхий лайв бичлэг хийн, хундага тогтоож байв.

Л.Гүндалай гадаадаас нэр дэвшсэн цөөн нэр дэвшигчдийн нэг бөгөөд алсын зайнаас сурталчилгаагаа хийсэн ч Ардчилсан намын нэр дэвшигчдээс илүүрхжээ. "Ард Түмнээ Хайрлая" намаас нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигч Л.Гүндалай энэ удаагийн сонгуульд 18,542 санал авч, гурван мандаттай тойрогт дөрвөөр мултрав.

Түүний дараагаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Ч.Батцогт, Б.Баярмаа, Д.Ганболд нар удаалсан байна. 

Сэлэнгэ аймгаас Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар ялалт байгууллаа
Сэлэнгэ аймгаас Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар ялалт байгууллаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна