Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаа, дотоодын цэргийн генералууд цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 24 секунд

Монгол Улсад генерал цол бий болсны 79 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2023.04.27/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууд Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон даргын зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал С.Дамдинсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Д.Сандаг-Очир, хошууч генерал М.Ганболд, бригадын генерал Б.Билэгт, бригадын генерал А.Дулаанжаргал, бригадын генерал Т.Хүрэлбаатар, бригадын генерал С.Ганбат нар оролцож байна.

Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлсэн үгэндээ:

Энэхүү түүхэн “Монгол генералын өдөр”-ийг 18 дахь жилдээ ёслон тэмдэглэж, түүхэн цаг хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 20 генерал цолтон төрөн гарсан бөгөөд цаашид ч олон генерал төрөн гараасай гэж хүсэж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, эх орон ард, иргэдийн итгэл хүндэтгэлийн хүлээхэд Та бүхний гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үлэмж их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэдгийг онцоллоо.

Үе үеийн алтан мөрдөстнүүд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Төрийн сүлд мөнхөд ивээх болтугай!

НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.