УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах талаар хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөг сэргээж, төвлөрлийг бууруулах нь хамгийн зөв. Түгжрэл бууруулахын тулд нийтийн тээврийн хэрэгслээр эсвэл унадаг дугуйгаараа зорчиж, хувийн унаанаасаа татгалз" гэлээ.