Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ ХНН: Сүхбаатар өртөөгөөр 1063 вагон 65 мянган тонн дизелийн түлш, 644 вагон 37 мянган тонн АИ-92 бензин орж ирснийг шуурхай тээвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос улирлын чанартай тээврийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.

-УБТЗ-ын тээвэр улирал бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, өвлийн улиралд цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, вагон хангалтад илүүтэй анхаарч ажилладаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Өнөөдрийн байдлаар, хүйтний улирал дуусаж, дулаарч байгаатай холбоотойгоор дизель түлш, АИ-92 бензин, барилгын материал, үр тариа зэрэг цаг үеийн шаардлагатай ачаануудын шуурхай тээвэрлэлтэд онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын нэгнээс Сүхбаатар өртөөгөөр ОХУ-аас орж ирж буй ачаануудыг технологит хугацаанаас нь богино хугацаанд Улаанбаатарт авчрахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, галт тэргэнд үзлэг хийх, гааль, хил, тээврийн бичиг баримт бүрдүүлэлт гээд технологит хугацаагаараа 48 цаг зарцуулдаг байсан тээврийг 36 цагт багтаан Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш Сүхбаатар өртөөгөөр 1063 вагон 65 мянган тонн дизелийн түлш, 644 вагон 37 мянган тонн АИ-92 бензин, 13 вагон үр тариа орж ирснийг хүрэх өртөөнд нь богино хугацаанд хүргэх тээвэр зохион байгуулалт ажлыг хийж байна хэмээн мэдээллээ.

А.Ариунзаяа: Намын жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирснээр тодорхой хэмжээний квот хангагдаж, эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэнэ
А.Ариунзаяа: Намын жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирснээр тодорхой хэмжээний квот хангагдаж, эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэнэ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй