Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд 187 албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өгсөн юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр" ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ЗГХЭГ-т ирүүлсэн. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн зөрчилгүй гэх мэдээлэл ирүүлсэн бол 1163 байгууллагаас тодорхой зөрчил асуудалтай байгаа тайлангаа ирүүлсэн байна. Чөлөөлсөн албан тушаалтны тоо 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг арилгуулсан 172 байна. Шүүр ажиллагаа бол хэн нэгнийг ажилгүй болгож, албан тушаалаас нь чөлөөлөх гэхээс илүүтэйгээр Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин бүх түвшинд хэрэгжиж байна уу гэдгийг гаргаж ирж байгаа.

120-оос доош парламентийн гишүүнтэй улс дэлхийд маш цөөхөн байна. Парламентийн гишүүүдийн тоо 100-гаас бага байх нь хоорондоо бие биенийгээ таньдаг байх, нийлж үгсэн хуйвалдах, өөрийн эрх мэдлээ кноп дарж ашиглах нөхцөл олон улсад бодитой бий болчихсон байдаг юм байна. Тиймээс олон улсын түвшинд нэг хүнд ногдож байгаа кнопын эрх мэдлийг хуваах, сарниулах бодлогыг баримталснаар парламентийн гишүүд нь өөрийн эрх мэдлээ давуу байдал болгож ашиглах нь буурдаг" гэв.

Э.Батшугар: Цахим шилжилт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстой
Э.Батшугар: Цахим шилжилт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстой
 
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.