Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шувуу“ ажиллагааны хүрээнд ХБ-ны ТУЗ-ийн гишүүн асан Б.Баттулга Замын-Үүдийн боомтоор хил нэвтэрлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 11 секунд

Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан "Шувуу" ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн. Харин үүний дараагаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдоод буй Ж.Төгсбаяр Унгар улсаас, 22.5.1 дэх зүйл ангиар шалгагдаж буй П.Болортуяа БНСУ-аас өөрсдийн хүсэлтээр ирээд буй юм.

Тэгвэл тус ажиллагааны хүрээнд авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад өнгөрөгч оны долдугаар сарын 07-ны өдөр Бүгд найрамдах Турк улс руу хил гарсанаас хойш эргэж ирээгүй байсан Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Батсүрэнгийн Баттулга БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор автомашинаар орж иржээ. Тэрбээр Хөх хот Эрээн гэсэн маршрутаар явж Монгол Улсын хилээр сая нэвтэрсэн аж.

Б.Баттулгын хувьд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасан “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Пирамид орд” ХХК, “НВЦ” ХХК, “Бэрэн групп” ХХК-иудад Хөгжлийн банкнаас зээл олгох гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон хэмээн буруутгагдаж буй юм.

Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчиж дээрх нэр бүхий таван компанид зээл олгох хуралд оролцож дэмжиж санал өгсөн байдаг аж.

Умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг хоёр өвчтөнд амжилттай хийжээ
Умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг хоёр өвчтөнд амжилттай хийжээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.