Германы хойд Нордрейн-Вестфален муж дахь Тонниес компанийн махан төрлийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт Ковид-19 цар тахал олон хүнд дамжин халдварлажээ. Тодруулбал, орон нутгийн цагаар 22-ны оройг хүртэлх байдлаар 1553 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна.
Тонниес компани бол Германд цар хүрээгээр хамгийн том махны төрлийн бүтээгдэхүүн боловсруулагч үйлдвэр юм. Тус компанийн 6650 ажилтны дотроос 1553 хүн халдвар авсан нь 23 орчим хувийг эзлээд байгаа аж.
Хойд Нордрейн-Вестфален мужийн Эрүүл мэндийн сайд Лауманн хэлэхдээ "Засгийн газрын хямралыг зохицуулах ажлын хэсэг тус хэрэгт судалгаа хийх шаардлагатай байгаа хэдий ч хэргийн байдал хөл хорио тогтоох чиглэл рүү хөтөлж байна" гэжээ.
Энэ удаагийн тархалт нь Герман улс 5-р сарын дунд үеэр хөл хориог алхам алхмаар цуцалснаас хойш үүссэн хамгийн ноцтой тохиолдол болоод байна.