Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саналаа өгөхөд ковид-19-ийн халдвараас ингэж сэргийлнэ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын наймдахь удаагийн сонгууль энэ сарын 24-нд болно. Сонгуулийн үйл ажиллагаанд ковид 19 вируснээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын онцгой комисс, сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмаас онцлох зааврыг уншигч танд хүргэж байна.

Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.

​Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.

Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.

Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.

Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно

Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж  зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Д.Нямхүү: Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
Д.Нямхүү: Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
 
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.