ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораториудад өчигдөр нийт 426 шинжилгээ хийгдсэн. Үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин 2 шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Нурсултан-Уб-ын онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Насны хувьд 26 настай, 31 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгаа.
Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Тодруулбал, 5 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тавуулаа 19-24 насны цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 40 хоног эмчлэгдээд, эдгэрч гарлаа. Одоо монгол улсад нийт батлагдсан тохиолдол 215 үүнээс 158 хүн эдгэрсэн байна. Харин эмчилгээнд 57 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 51, хүндэвтэр 6 хүн байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.” гэлээ.