Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг хэлэлцэхээр хурлыг 17.00 цаг хүртэл хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүх хурал өнөөдөр 08.30 цагаас эхэлсэн ч нэг шүүгдэгч болон нэг компанийн төлөөллийг албадан ирүүлнэ хэмээн 13.30 цаг хүртэл завсарласан. Улмаар 14.00 цагаас эхэлсэн хуралд өмгөөлөгч н.Түвшинтамирын зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм.

Улсын яллагчийн зүгээс хохирогч, гэрч, шинжээч ирээгүй асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзлыг хүлээж авах шаардлагагүй гэлээ.

Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 17.00 цаг хүртэл хойшлууллаа.

ОБЕГ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн үед бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх хэрэгтэй
ОБЕГ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн үед бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх хэрэгтэй
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.