Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар юу хэлэлцэх вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв болон Баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:

-Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

·Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах

·Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар хэлэлцэнэ.

СУРВАЛЖИЛГА: Чингэлтэйн ӨЭМТ-үүд 740 сая төгрөгийн 82 тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчлэх боломжтой боллоо
СУРВАЛЖИЛГА: Чингэлтэйн ӨЭМТ-үүд 740 сая төгрөгийн 82 тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчлэх боломжтой боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд