Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Д.Монголхүү нь 2 жилийн хорих ялтай хоригдогчтой хамт нэг өрөөнд хоригдож байна, дарамт учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

ХЭҮК Д.Монголхүүгийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар шалгалт хийжээ. Тодруулбал, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэж байх хугацаандаа зөрчил гаргасан гэх үндэслэлээр зургаан сар найм хоногийн хорих ялаар шийтгүүлсэн иргэн Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камер хорьсон. Энэ нь түүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан түүний гэр бүлээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасны дагуу Комиссын гишүүн Б.Энхболд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүүтэй уулзаж, өөрийнх нь хүсэлтийг сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Иргэн Д.Монголхүү нь шүүхээс нээлттэй хорих ангид хоёр жилийн хорих ял оногдуулсан хоригдогчтой хамт нэг өрөөнд хоригдож байна.

Ярилцлага, үзлэгийн үеэр хорих анги дахь аюулгүй байдал, харуул хамгаалалт хэвийн байгаа бөгөөд сэтгэл зүйн дарамт учруулсан, хүнлэг бус харьцсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Комиссын гишүүн Б.Энхболд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Б.Нямгомбод хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, Д.Монголхүүгийн төрсөн эгчид мэдээлэл хүргүүллээ.

Түүнчлэн цагдан хорих байрны нөхцөл байдалд үзлэг хийж, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах өрөөний нууцлалыг хадгалах талаар Комиссын гишүүний зөвлөмжийн биелэлттэй газар дээр танилцав.

ТАНИЛЦ: 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгох ҮХНӨ-ийн ТӨСӨЛ
ТАНИЛЦ: 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгох ҮХНӨ-ийн ТӨСӨЛ
 
Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ
Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.