Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгох ҮХНӨ-ийн ТӨСӨЛ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүрэн боловсруулж, санал авахаар нээлттэй байршуулсан байна. Эл хуулийн төсөлд гишүүдйн тоог 152 болгон нэмэгдүүлж, гишүүдийн 76-г нь мажоритар, 76-г нь пропорциональ аргаар сонгохоор тусгасан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох заалтыг багтаажээ. Мөн эл хуулийн нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах санлыг тусгасан аж. Тодруулбал, Монгол Улсын эрх бүхий иргэдийн нэг хүртэлх хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэх эл заалт нь нам байгуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болгож, хэт өндөр босго тогтоосон гэх шүүмжлэлийг олон нийт болон судлаачдын зүгээс хүртэж ирсэн юм.

Сануулахад, Засгийн газрын 54 тогтоолын дагуу боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авсаны дараагаар УИХ-д өргөн барьж, батлагдах эсэх нь ирэх өдрүүдэд шийдэгдэнэ гэсэн үг юм.

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд