Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залууст спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч буй. Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап” 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 22-ноос зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн иргэд, тэр дундаа залууст биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхээр есөн дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн 118 талбай байгуулах ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн онд 34 талбайг ашиглалтад оруулсан бол энэ жил 40 талбай байгуулахаар төлөвлөж байна. Ирэх жил мөн энэ ажил үргэлжилнэ. Ингэснээр сагсан бөмбөг сонирхогчдод олон улсын стандартад нийцсэн талбайд тоглох боломж бүрдэж буй юм.