Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжаны лигт тоглож байна.
Тэрбээр Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очсон гурав дахь тамирчин юм. Б.Батсуурь дөрвөн сар үргэлжилж буй тус улсын лигт багийнхаа хамтаар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, аваргын төлөө тоглохоор шалгарч үлджээ.
Тэр 10 настайгаасаа волейболын спортоор хичээллэсэн бөгөөд 2018 оноос “Эрчим” клубт харьяалагдаж, 2018, 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв. Мөн 2019 оны УАШТ-ий үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан билээ.