Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон хүнд халдвар илэрч нийт тохиолдлын тоо 213 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : “Өчигдөр 2 хүн шинээр тусгаарлалтанд орж, 6 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн. Нийтдээ ажиглалтанд 2183 хүн байна. Тусгаарлан ажиглах байранд 1-5 насны 115 хүүхэд, 46 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 277 хүн байна. Эдгэрт 26 их эмч, 58 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 95 хүн байгаагаас хорт хавдартай, чихрийн шижинтэй, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан, саажилттай, тархины цус харвалттай 15 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Эдгээрээс 8 хүний биеийн байдал хүнд байна” гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны зургадугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-уул аймгийн салбар лабораторит нийт 359 шинжилгээ хийсэн. Үүнээс 352 хүний шинжилгээнд корона вирус илрээгүй. Харин 7 хүний шинжилгээнд илэрлээ. Энэ нь тусгай үүргийн онгоцоор ирсэн 4 хүний давтан шинжилгээнд илэрсэн. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 2 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үлдсэн 1 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд илэрсэн байна. 
Өнөөдрийн сайн мэдээ бол ХӨСҮТ-өөс 7 хүн эдгэрч гэрийн тусгаарлалт руу шилжсэн бөгөөд 17-49 хоног эмчлэгдээд гарч байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 153, нийт батлагдсан тохиолдол 213 боллоо” гэв.

Б.Жаргалмаа 

Монгол Улсаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг АНУ-д хүлээлгэн өгөв
Монгол Улсаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг АНУ-д хүлээлгэн өгөв
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.