Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд байрлах 267, 268 дугаар цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орж өнөөдөр үүдээ нээлээ.
Тус хороо нь цэцэрлэггүй бөгөөд зургаан бүлгийн 150, хоёр бүлгийн 50 хүүхдийн хүчин чадалтай уг цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хамран сургах тойргын сургуулийн өмнөх насны 250 хүүхэд цэцэрлэгтэй болж байна.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сараас эхэлнэ гэнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд “УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, мэргэжилтэн Ц.Энхтуяа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон” хэмээн Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.
Н.Золзаяа